Hero image 1
Hero image 2

Органик махны амт, чанарыг эрхэмлэнэ.

Бидний тухай
Доош гүйлгэх

Компанийн Тухай

"Дөмөг хүнс" ХХК 2023 онд байгуулагдсан Олон улсын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн үйлдвэр. Манай хамт олон салбартаа туршлагатай, чадварлаг мэргэжилтэн, технологийн инженерүүдээс бүрдсэн баг юм. Монголын бэлчээрийн, эрүүл, чанартай махыг дотоод, гадаадын харилцагчдаа хурдан шуурхай, найдвартай хүргэх нь үндэсний үйлдвэрлэгч бидний гол зорилго юм.

Мэргэшсэн хамт олон
Аюулгүй ажиллагаа
Байгальд ээлтэй үйлдвэр
Хурдтай гүйцэтгэл
Premium Meat Cuts
mission

Эрхэм зорилго

Хөдөө аж ахуйн салбарт махны экспортоор олон улсад танигдсан, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, итгэл даах байгууллага байж хамтдаа хөгжинө.

Монголын бэлчээрийн малын эрүүл, чанартай махыг боловсруулж, хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг ханган, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр тогтвортой хангана.

Эх оронч хандлагатайгаар Монгол мал, уламжлалт мэдлэг, өв соёлоо дээдлэн хөгжүүлнэ.

Тогтвортой хөгжилд чиглэн хаягдлыг бууруулж, байгальд хоргүй үйлдвэрлэлийг эрхэмлэн явуулна.

vision

Алсын хараа

Чанар, стандартыг эрхэмлэн дээдэлж экологийн цэвэр бүтээгдэхүүн Монгол малын махыг гадаадын зах зээлд нийлүүлнэ.

Монголын мах боловсруулах салбарт тэргүүлэгч, олон улсын стандарт хангасан, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн экспортын өрсөлдөх чадвартай үйлдвэр байна.

Монгол мал, махыг дэлхийд таниулсан жишиг үйлдвэр болох нийгмийн хариуцлагыг дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч олон улсын жишигт хүрсэн компани.

Зорилго Зорилт

Олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх

ISO, HACCP, HALAL стандартыг хэрэгжүүлэх

ISO, HACCP, HALAL стандартыг хэрэгжүүлэх

Мал төхөөрөх, ангилах, хадгалах, тээвэрлэх процессыг бүрэн автоматжуулах

Мал төхөөрөх, ангилах, хадгалах, тээвэрлэх процессыг бүрэн автоматжуулах

Эрүүл мал, гарал үүслийн тодорхой бүртгэл бүхий түүхий эд ашиглах

Эрүүл мал, гарал үүслийн тодорхой бүртгэл бүхий түүхий эд ашиглах

Хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулж, халдваргүй орчныг бүрдүүлэх

Хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулж, халдваргүй орчныг бүрдүүлэх

Дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх

Дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх

Гадаадын зах зээлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Гадаадын зах зээлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, усаа дахин ашигладаг, хог хаягдал дахин боловсруулдаг системийг нэвтрүүлэх

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, усаа дахин ашигладаг, хог хаягдал дахин боловсруулдаг системийг нэвтрүүлэх

Мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх

Мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх

Classification and Packaging Processing Technology of Beef

Үхрийн махны ангилалт, савлагаа боловсруулалтын технологи

Махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж технологийн дагуу шулах, ангилах,чанах,савлах хөлдөөх

Heart icon

Үхрийн мах:Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ, тосонд уусдаг аминдэмүүд ихтэй бөгөөд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас сэргийлж, дархлааг дэмжин, хүч тамирыг сэлбэдэг.

Түүхий Эдийн Нийлүүлэлт

Дөмөг хүнс ХХК нь Монгол улсын 21 аймаг, сумуудад мал махны гэрээт малчид харилцагч нартай хамтын ажиллагаатай

Mongolia Map

Хамтрагч Улс Орнууд

map

Үйлдвэрийн танилцуулга

Тусгай Зөвшөөрөл

MASM HACCP Certification Logo

2025 онд Хүнсний аюулгүй ажиллагааны тогтолцоо болох НАССР, стандартыг үйлдвэртээ нэвтрүүлсэн

HACCP СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?

НАССР гэдэг нь “Нazard analysis critical control point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.

Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдэлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж үүснэ гэсэн үг.

MASM halal Certification Logo

2025 онд Халал болон Ислам шашинтны хүнс харилцсан төлөөлөгчийн газраас тохирох чанар шаардлагыг хангаж HALAL гэрчилгээг авсан

HALAL СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?

ХАЛАЛ стандарт гэдэг Монголын уламжлалт аргатай нэгэн адил Ислам шашинд хүлээн зөвшөөрөгдөж эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн арга юм. Халал арга нь тухайн малын мөгөөрсөн хоолой, улаан хоолой, хүзүүний артери, венийн судсыг дайруулан огтолж /нэг зүсэлтээр/ адреналин гормон шингэсэн цусыг бүрэн гадагшлуулан амийг нь таслах арга юм. Энэ нь мал амьтны амийг таслах хамгийн энэрэнгүй ба хялбар арга гэж батлан тодорхойлсон байдаг. Тухайн адреналин гормонтой цусыг малын маханд шингээхгүй, бүрэн гадагшлуулсан цусгүй махыг ХАЛАЛ мах гэж тодорхойлж байгаа юм.

ХАЛАЛ махыг хадгалахад хамгийн тэсвэртэй, чанараа амархан алдахгүй, хөлдөөж тээвэрлэх явцад махны өнгөнд өөрчлөлт ордоггүй, үнэр нь өөрчлөгддөггүй онцгой чанартай учраас дэлхийн мах экспортлогч орнууд ХАЛАЛ стандартаар махаа бэлддэг байна.