
Захирлын Мэндчилгээ
Эрхэм харилцагч, хамтран ажилладаг гадаад, дотоодын бизнес түншүүд, хэрэглэгчид та бүхэнд Дөмөг хүнс ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, хамт олон өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Дөмөг хүнс ХХК нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл, чанар, стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, хэрэгцээг хангах, Монгол Улсын эрх бүхий байгууллагын гадаад орнуудтай Мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколыг мөрдөж хорио цээр, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан бүтээгдэхүүн экспортлох зорилт тавин ажиллаж байна.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ангилгаа, сортлогоо,савлагаа, экспортын үйл ажиллагааны бүх үе шатанд олон улсын стандартыг чанд мөрдөж байна.
Монгол орны өндөр уул, хөвч хангай, өргөн тал, хээрийн цэлгэр уудам бэлчээрт ургадаг ургамал, өвсний соргогоор хооллож, усны тунгалгийг ууж бойжин торниж, эрүүл өссөн Монгол малын мах дэлхийд хаана ч байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг Олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт итгэж байна.
Манай компани зөвхөн мах, махан бүтээгдэхүүн төдийгүй дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, бэлтгэн Монгол брэндийг бий болгоход мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна.
Бидтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын түншүүдийнхээ итгэлийг алдахгүй, хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээж байгаа хэрэгцээг хангахын төлөө манай хамт олон чармайж хичээн ажиллах болно.
Хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал Д.Батжаргал





Хамт Олон
Эрхэм харилцагч, түнш та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид Дөмөгхүнс ХХК-ийн хамт олон, Монголын эрүүл, чанартай махыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгын төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна. Та бүхэн бидэнд итгэж, хамтран ажилласны хүчинд өнөөдөр бид олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, найдвартай нийлүүлэгчийн байр сууриа бэхжүүлж чадлаа. Энэ бүх амжилтын гол түлхүүр бол та бүхний дэмжлэг, итгэл билээ. Цаашид бид чанар, найдвартай байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Монголын брэндийг хамтдаа дэлхийд таниулахын төлөө зүтгэх болно. Таны ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байг.
Хүндэтгэсэн,
Дөмөгхүнс ХХК-ийн хамт олон

Зорилго Зорилт
Байгууллагын Бүтэц

Захиргаа, хүний нөөцийн алба
- Ажилтаны сайн сайхан байдал
- Чадавхи хөгжүүлэлт – OJT, OFF-JT
- Тэгш боломж – өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэл
- Хууль стандартыг дагаж мөрдөх
- Тогтвортой байдал SDG ба ESG, түншлэл
- Уламжлалт бүтэц – шинэ стратегийн бүтэц
- Бизнесийн орчин ба – SWOT, BSC -ын байр суурь
Дотоод хяналтын алба
- Бүтээгдэхүүний чанарын хяналт
- Баримт бичиг бүрдүүлэлт
- Тасралтгүй сайжруулалт
- Эрсдэлийн удирдлага
- Зорилтот зах зээл сонгох
- Зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх
Үйлдвэрлэлийн алба
- Бүтээгдэхүүн боловсруулалтын хүчин чадал тооцох
- Түүхий эдийн хангамж, нөөцийг оновчлох
- Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах
- Хугацаанд захиалга гүйцэтгэх, нийлүүлэлт тасралгүй байлгах
Санхүү, аж ахуйн алба
- Эдийн засгийн үр өгөөжийг тооцох
- Стратегийн уялдаа холбоо – өрсөлдөөний давуу талын ялгарах арга
- Төсөвлөлт хяналт – Value chain
- Хариуцлага ил тод байдал
Компанийн Үнэт Зүйлс
Мэргэшсэн хамт олон
Ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг ямагт дээшлүүлж, мэргэжлийн төдийгүй мэргэшсэн ажилтан, ажиллагсдаар хамт олноо бүрдүүлж, тэдний баталгаат ирээдүйг бий болгохыг эрхэмлэнэ.
Аюулгүй ажиллагаа
ХАБЭА-н стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн осол эндэгдэлгүй хамт олон байх бүхий л арга хэмжээг авч ажиллана.
Шаардлагад нийцсэн чанар
Стандартад нийцсэн Хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
Хурдтай гүйцэтгэл
Бид "Цаг хугацаа - Алт" дүрмийг баримталж, аливаа ажлыг түргэн шуурхай цаг алдалгүй хамгийн боломжит хугацаанд гүйцэтгэхийг эрхэмлэнэ
Байгальд ээлтэй үйлдвэр
Бид Монгол улсын ирээдүй, үр хойчийн төлөө байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулна.
Компанийн өсөлт, дэвшил
Цаашдын ахиц, хөгжил дэвшилийн бодлогыг тодорхойлж, санал санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, үнэнч шударга, нийгмийн хариуцлагатай хамт олон байхыг эрхэмлэнэ.