Үйлдвэрийн хүчин чадал

Өдөр тутмын мах боловсруулах хүчин чадал:

Дөмөг хүнс ХХК мал төхөөрөх үйлдвэр нь хоногт 15-18 тн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай.
Хоногт бод 150-200 толгой /адуу үхэр/
Хоногт бог 800-1000 толгой /хонь ямаа/

Хүйтэн агуулахын багтаамж

Өрөө
Температур
Багтаамж
Сэрвээх өрөө
-4°C
77 тонн
Гүн хөлдөөх өрөө
-35°C
50 тонн
Хадгалах өрөө
-18°C
1200 тонн

Үйлдвэрийн Шат Дамжлага

Мал хүлээн авах хашаа
Мал хүлээн авах хашаа

Үйлдвэрт малыг хүлээн авахдаа мал эмнэлэг, гарал үүслийн гэрчилгээг үндэслэн Мал эмнэлгийн цахим системд малын эмч бүртгэн, эрүүл мэндийн үзлэг хийж,  бод, бог малыг тус тусд нь усалгаа бүхий сойлго, амралтын хашаанд хүлээн авдаг.

Мал төхөөрөх шугам
Мал төхөөрөх шугам

Бод малын зориулалттай Халал бокс бүхий бод мал төхөөрөх бүрэн автомат шугам дамжлагатай ээлжиндээ 150-200 толгой бод төхөөрөх хүчин чадалтай, 800-1000 толгой бог мал төхөөрөх бүрэн автомат шугам дамжлагатай.

Сэврээх
Сэврээх

Сэврээх 4 агуулахад 150-200 бод, бог малын 800-1000 гулууз сэврээх боломжтой.

Гүн хөлдөөх
Гүн хөлдөөх

80 тн махыг гүн хөлдөөх хүчин чадалтай.

Хадгалах
Хадгалах

1200 тонн махыг хадгалах хүчин чадалтай.

Laboratory

Лаборатори

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц үйл ажиллагаа стандартын шаардлага хангасан лабораторитой мал, амьтан болон мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангах, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах чиглэл, үйл ажиллагаа бүхий мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээг хийдэг. Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын тавьдаг ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Мал эмнэлгийн ариун цэвэр, нян судлалын 5-8 төрлийн шинжилгээ хийж байна. Үйлдвэрт бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч нян болон бактериологи, эмийн үлдэгдэл, мөөгөнцрийн шинжилгээг УМЭАЦТЛ- шинжлүүлж баталгаажуулдаг.

Байгаль Орчинд Ээлтэй Үйлдвэр

Environmental Landscape
Environmental Activity

Малын сэвс, баасыг байгаль орчинд халгүйгээр боловсруулж хатаах технологи бүхий тоног төхөөрөмжтэй. Цаашид газар тариалангийн салбарт хэрэглэх малын гаралтай бордоо үйлдвэрлэх боломжтой.

Манай компани нь УБ хотын төв цэгээс 28 км, Төмөр замын төв буудлаас 24 км, Толгойт өртөөнөөс 10 км, Чингэс хаан ОУ-ын нисэх онгоцны буудлаас 24 км зайтай оршдог. Баруун чиглэлд явах төв засмал замаас 400м зайтай тээвэр ложистикийн маш тааламжтай байршилтай.

Factory Location Map